Monday, December 2, 2013
Sunday, December 1, 2013
Thursday, November 28, 2013
гуниг дүүрэн анхны хайр минь
Гуниг дүүрэн анхны минь хайр Өвлийн нэгэн цагаахан өдөр... Эргэн тойрон бүх зүйл цагааран нэг л сайхан санагдана. Би CУИС-д хувцас загварын мэргэжлээр 2-р курст сурдаг Энхиймаа хэмээх бусдын л адил нэгэн охин байлаа. Хэтэрхий сонин нэртэй ч юм шиг санагдах үе гарна.
Monday, November 25, 2013
домог
Амьтай бүхэн цэнгэн жаргамаар тунгалаг сайхан зуны өдөр. Тэртээ холоос уухайлан хашгирах дуу бүдэг бадаг сонсдож, тэнгэрийн хаяанаа цагаан тоос манарна. арцаг яс нь задран алдтал өвдөх хоёр тулгар бүсгүй. Гэрийн баруун хатавчинд Ойрадын Шарбаатарын залуу хатан Насан, тэр тушаа гадаа хаяанд олзны бүсгүй, хоёул ханын үдээр шажигнатал зуурч ёолон гиншинэ. Олзны бүсгүйн эр нөхөр халхын баатар жанжин дөнгөж өчигдөрхөн Шарбаатарын хурц илдний ирэнд, хүүг нь тээж үлдэх залуу хатныхаа нүдэн дээр амь эрсэдсэн. Ойрадын жанжин “олзны хатнаас охин төрвөл өршөөнө.
Энгийн юм бүхэн энгийн биш байдаг. Хэрэв та итгэхгүй байгаа бол
толинд өөрийнхөө нүдийг удаан хар.
Хэрэгцээ. Энэ бол хямд үнэтэй хөлсний өрөө. Оюутан зарлал уншина. Дийлэнх нь ижил утгатай зарлалууд…”Ганц бие хүнд өрөө хөлслүүлнэ” Төвөгтэй зүйл байсангүй. Оюутан гудамжны утаснаас хэдэн дугаар руу залгав. Зарим нь удтал дуудна.
хошин

2012.01.30
2345678899 энэ миний дансны дугаар шүү. Мөнгө явуулаарай. Оймснууд бүгд цоорсон. Эргүүлж өмсөөд нөгөө тал нь бас цоорсон.
төв аймаг
Төв аймаг нь 1921 оны ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймагт багтаж байсан. 1923 оны 10 сараас Богдхан уулын аймаг, 1931оноос Төв аймаг гэж нэрлэгдэх болжээ. 1931-1942 онд аймгийн захиргаа Улаанбаатарт хавсрагдаж байснаа 1942 оноос одоогийн Зуунмод хотод төвлөрсөн байна.
эх орны сэдэвтэй шүлэг
ЭХ ОРНЫ МИНЬ БОСГО ӨНДӨР
Харийн хүн та шүлгийг минь сонс
Хатуу байж мэднэ шүү
Монголчууд гэдэг чинь намхан нуруутай, номхон зантай улс, гэвч
Монгол гэдэг чинь
Нар дурлаж өдөржин саатдаг эх орон
Сар дуншиж шөнөжин мэлмэрдэг ээж орон
Манай нутагт та зочлохдоо даарч мэднэ
Малын арьсаар хийсэн хувцасыг нь авч өмсөөрэй
Илчтэй дулаахан байдаг гам
Магадгүй бас халууцаж мэднэ
Магнаг өндөр уулсынх нь оргил юунд гараарай
Сэрүүхэн байдаг юм
Монгол гэрийн босго өндөр өө өндөр
Бөхийж ороорой
Монгол төрийн цааз хатуу хатуу
Бүтэн сонсоорой
Эрдэнэ нуумал нутагт минь эвтэйхэн гишгээрэй
Эцэг дээдсийн минь онгонд ёс төртэй мөргөөрэй
Тэгвэл тэнгэр өршөөнө
Тивийн цаадах гүрэнд Монгол баярлана
Бие гоо бүсгүйчүүдээр минь нүдээ л хужирлаж яваарай
Харийн хүн та шүлгийг минь сонс
Хатуу байж мэднэ шүү
Монголчууд гэдэг чинь намхан нуруутай, номхон зантай улс, гэвч
Монгол гэдэг чинь
Нар дурлаж өдөржин саатдаг эх орон
Сар дуншиж шөнөжин мэлмэрдэг ээж орон
Манай нутагт та зочлохдоо даарч мэднэ
Малын арьсаар хийсэн хувцасыг нь авч өмсөөрэй
Илчтэй дулаахан байдаг гам
Магадгүй бас халууцаж мэднэ
Магнаг өндөр уулсынх нь оргил юунд гараарай
Сэрүүхэн байдаг юм
Монгол гэрийн босго өндөр өө өндөр
Бөхийж ороорой
Монгол төрийн цааз хатуу хатуу
Бүтэн сонсоорой
Эрдэнэ нуумал нутагт минь эвтэйхэн гишгээрэй
Эцэг дээдсийн минь онгонд ёс төртэй мөргөөрэй
Тэгвэл тэнгэр өршөөнө
Тивийн цаадах гүрэнд Монгол баярлана
Бие гоо бүсгүйчүүдээр минь нүдээ л хужирлаж яваарай
аав ээжийн тухай шүлэг
Мөчөөн тэнцүүлж өндийж, хөлд орохын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэд нь шингэдэг ижии минь ээ
Мөрөө цувуулж тамгалан хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Өөдөө тэмүүлэн өндийж,босч зогсохын цагт
Өөрөөс нь дутуугүй баярлаж дэм өгсөн аав минь ээ
Өсөхийн заяанд тэмүүлэн хүн болохын цагт
Өргөн хорвоог мэдрүүлж ухаан суулгасан аав минь ээ
********* *********** ***********
Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
өвгөн шувуу
Зээ Жаргалтайн дэлгэр зуныхаа сард нь
Жигүүртэн олон олон шувуу та мину зээ
Гадаад их далайнхаа дундаас
Ганганан гунганасаар юундаа ирнэ вэ?
би хаана төрөө вэ
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Monday, November 4, 2013
та яг үнэндээ хэн бэ? сонжо
Та нар дээрээс нь доошоогоо аажуухаан гүйлгэж өөрт таарах хувилбараа цаасан дээрээ тэмдэглээд яваад байгаарай. Битгий шууд доошлуулан хариуг харж өөрийгөө хуураарай. За ингээд та ХЭН БЭ?Та ойд явж байлаа. Гэтэл гэнэт нэг байшин тааралдлаа. Тэр ямар байшин байна вэ? /Өвсөн овоохойноос эхлээд үлгэрийн ордон ч байж болно…/ За хариултаа биччих
Ойд байгаа таны төсөөлсөн байшиндаа та орж үзэж байна уу? Зүгээр харчихаад явчихаж байна уу? Аль эсвэл ганц нэг хоносон уу? Амьдрахаар шийдээд товхиносон уу? Хариултаа бичээрэй. Хөөе заавал бич гэм.
За тэгсэн бас нэг шил тааралдлаа. Ямар шил байна вэ? /Хагархай шил бол хэр олон байна бас бодоорой. Ер нь бол жижиг хагархайгаас цонхны том шил, архи, варены шил гээд юу ч байж болно шүү/ Хариултаа бичээрэй
Та тэр шилээ аваад явж байна уу? Хаяад явчихаж байна уу? Хариултаа бичээрэй
Тэгээд цаашаа явж байтал чинь нэг морь тааралдаж байна гэнэ. /Хамуутай бор даагнаас эхлээд дэл сүүлнээс нь гал ассан үлгэрийн хүлэг ч байж болно. /Унага, даага, азрага, гүү гэж насаар нь нарийвчлан бодсон ч болно// Хариултаа бичээрэй
За тэгсэн тэр морь таньтай өглөө, өдөр, орой, шөнийн аль цагт нь таарч байх юм бэ? /Үдийн өмнө, үүрээр, үдийн хойно гэх мэт нарийн тодорхойлолт ч байж болно/ Хариултаа бичээрэй
Та морио орхиод явж байна уу? Унаад явж байна уу? Туугаад явж байна уу? Хөтлөөд явж байна уу? /Хүний морь, эмнэг морь, би унаж чадахгүй гэсэн шалтгаануудыг орхиорой. Энэ бол сэтгэхүйн сонжоо шүү дээ. Яахыг хүсч байгаагаараа л бич/ Хариултаа бичээрэй.
Гэтэл ой дуусч та далайн эрэгт гарч ирлээ. Далаа дээр нэг хөлөг онгоц байгаа. Тэр онгоц таньруу ирж байна уу? Хүлээгээд зогсож байна уу? Цаашаа явж байна уу? Зөрөөд өнгөрч байна уу? Хариултаа бичээрэй.
За одоо өгөх хариултанд хөлөг онгоц байхгүй гэж төсөөлөөрэй. Таны харж байгаа далай толь шиг мэлтийж байна уу? жижигхэн жирвэлзэж байна уу? хөөрхөөн давалгаатай байна уу? Түрхрэн шуурч байна уу? Хариултаа бичээрэй.
За ингээд сонжоо дууслаа. Та доош гүйлгэж хариултаа харахааас өмнө. Бүх асуултанд хариулсан эсэхээ дахин нэг шалгаарай.
Юу гэж гарсан болоо?
Яанаа сэтгэл хөдлөөд байнаа.
Яг л үнэнээр нь хэлсэн байгаа даа.
Хариу нь хаана байгаа юм бэ?
Хариулттай холбоотойгоор өөрийн бичсэнээ өөрчлөөд хэрэггүй шүү. Ха ха
Байшин: Энэ бол таны аз жаргал. Хэрэв та үлгэрийн ордон ч юмуу багаар бодоход хоёр давхар хаус гэж бичсэн бол та тун дажгүй аз жаргалтай хүн юм. Өвсөн овоохой гэх, шувуун хөлт, дан байшин гэсэн бол одоохондоо аз жаргал тийм ч их биш, байна. Тэгэхдээ нэмэгдүүлж болно шүү дээ. Санаагаар унах хэрэггүй
Орсон эсэх: Та байшингаа гаднаас нь харчихаад яваад өгч байгаа бол аз жаргал байвч түүнийгээ эзэмшиж чаддаггүй хүн юм байна. Харин тэнд амьдрахаар шийдсэн бол та өчүүхэн аз жаргалыг ч амьдралын гэрэл гэгээ болгон эзэмшиж чаддаг азтай хүн юм. Аз жаргалаа өөрийн болгож сурцгаая.
Шил: Энэ бол таны зовлон. Олон жижиг зовлонтой ч байж болно. Онцгой том ганц зовлонтой ч байж болно. Ер нь архины шил бол зовлонгийн томоохондоо л орох байх даа. Хэ хэ.
Авсан эсэх: Хэрэв та шилээ харчихаад өнгөрсөн бол өөрийгөө стресснээс буюу зовлонгоос түргэн ангижруулж чаддаг хүн юм. Харин та шилээ аваад явсан бол /ямар зорилгоор авсан нь сонин биш/ байнга л шаналж, зовлонтойгоо найзлаж явдаг хүн юм. Залуусаа зовлонг туулж, хаяж сурцгаая.
Морь: Энэ бол таны заяаны хань /Одоо байгаа найз бүсгүй, залуу, эхнэр, нөхөр чинь биш байж болно гэдгийг ойлгоорой/ юм байна. Царай зүс, гадаад үзэмж, нас, хүйсийг нь та мэдээж биччихсэн байгаа.
Хэзээ тааралдав: Энэ бол та заяаны ханьтайгаа хэзээ таарсаныг, таарахыг харуулна. Өглөө бол бараг л цэцэрлэг шүү дээ. Хэ хэ. Харин орой гэдэг бол бүүр нас тогтсон хойноо гэж ойлгоорой. Харин өдөрийг яг хүмүүсийн гэрлэх нас гэж бодно биздээ. Мөн энэ нь анх таарахыг л хэлж байгаа бөгөөд ахиад хэд ч таарсан байж болно шүү.
Унасан эсэх: Та энийг заяаны хань гэдгээс илүү ер нь эхнэр, нөхөр, найз залуу, бүсгүйдээ хэрхэн ханддагыг маань тодорхойлж байна гэж ойлгоорой. Хэрэв та унаад явдаг бол ерөнхийдөө гэрийн НОЁН байхыг хүсдэг хүн юм. Харин хөтлөөд явж байгаа бол их халамжтай хүн юм. Туугаад явж байгаа бол мөн л өөрийн эрхэндээ байлгахыг хүсдэг хүн гэсэн үг дээ. Ааан нэг зүйлийг мартах гэж байна. Хэрэв та орхиод явсан бол… ойлгож байгаа биздээ. Хэ хэ.
Хөлөг онгоц: Энэ бол сайнаар хэлбэл та ерөнхийдөө эсрэг хүйснийхнийхээ сонирхолыг хэр татдагыг илэрхийлнэ. Муугаар бол “НУУЦ АМРАГ”-ын тодорхойлолт. Хөлөг онгоц таныг хүлээгээд байж байсан бол танд “байнгын” амрагууд байдаг юм байна. Хэрэв таньруу ирж байгаа бол та хэний ч сонирхолыг татдаг, хэрэв цаашаа явж байгаа бол нэг ч их олон хүний сонирхол татдаггүй юм байна. Харин хажуугаар чинь өнгөрөөд явж байгаа бол та дундаж нэгэн юм.
Далай: За энэ бол таны хэр “Сексдээ сайн бэ?” гэдгийг тодорхойлно. Толь бол та ёстой “хүйтэн” хүн байна. Жирвэлзэж байвал яахвээ хувьтайгаа. Хөөрхөн давалгаа бол “Боломжийн” гэсэн үг. Харин шуурга гэж бичсэн бол та “SUPER” юм байна.
За сонжоо заавал таарах албагүй туд та нэг их битгий сэтгэлээр унаарай. Тэгэхдээ би олон газрын олон ажил, мэргэжлийн хүмүүсийн дунд явуулахад ихэнхи нь л “ЯГ л таарч байна даа” гэдэг байсан юм шүү.
1961 он "Залуу нас" Шүлэглэсэн роман
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
хувь хүний сорил
- . Хувь хүний сорил Далай Ламы н Казу
- 2. Чамаас ердөө л 4 асуулт асууна , харин хариуулт нь чамд таалагдана гэдэгт итгэж байна ! Битгий өөрийгөө хуураарай , энэ бол жинхэнэ сорил болохоор сүүлчийн хуудасруу битгий эхэлж хараарай ! Хулганаараа товш
монгол бичиг

(монгол бичгийн хичээл, mongol bichig surah)
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би ! Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл! Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрvvлэх чадалт Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл мину! ... |
хэмээн Бямбын Ренчин гуай "Монгол хэл" шүлгээ монгол бичгээрээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) бичин үлдээжээ.
Монгол бичгийн бичлэг дуудлага хоёр зөрүүтэй байдаг. Гэхдээ бид Англи хэл дээр ч ингэж зөрүүтэй бичигддэгийг мэднэ. Гэхдээ энэ нь Англи хэлийг дэлхийн олон нийтийн харилцааны гол хэл болоход, хэрэглэхэд ямар ч саад нөлөө үзүүлээгүй билээ. Үүнтэй адилханаар Монгол хэлний (Монгол бичгийн хичээл, mongol bichig surah) дүрэм, эгшиг зохицох ёс оо мэдвэл энэ бичлэг дуудлагын зөрүүг ойлгоход тийм ч хэцүү биш билээ.
Доорхи цагаан толгойн хүснэгтэд эгшгийг цэнхэр, гийгүүлэгчийг хар, дэвсгэр үсгийг улаан өнгөөр тэмдэглэснийг анхаарууштай.
Монгол цагаан толгойн (PDF) хүснэгтийг томоор нь эндээс үзнэ үү!
Хэрэв та монгол бичгээ компютертаа суулгахыг хүсвэл доорхи линкүүдээс татаж аваад, зааврыг нь эхлээд сайн уншиж суулгууштай.
1. OpenOffice.org дээр “МОНГОЛ БИЧИГ”-ЭЭР БИЧВЭР БИЧИХ
2. Geseree-ийн Хүрээ, Урга, Улаанбаатар үсгүүд
3. Borjigin Jirumtu -ын Classical Mongolian font samples
Жишээ болон дасгалуудын олонхийг Монгол бичиг(монгол бичгийн хичээл, mongol bichig surah), Цагаан толгой номоос түүвэрлэн авав. Дээрх номнуудын тусламжгүйгээр энэ онлайн хуудас орших боломжгүй байсныг дурдъя. Алдаатай болон буруу зөрүү бичсэн зүйл мэр сэр байж болохыг би үгүйсгэхгүй. Та надтай холбоо барьж энэ алдаатай зүйлийн талаар өөрийн санал бодлоо хэлж зөвлөвөөс би их талархаж хурдан хугацаанд алдаатай зүйлсийг засч залруулахыг хичээх билээ.
За ингээд та бүхэнд монгол бичгээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) сурахад тань их амжилт хүсье!
Та эндээсээ шууд дараагийн хуудас руу орж болно.
Эхлэл | Холбоо барих |
Веб бүтээгч © Munkho
Динамик хөдөлгүүр болон серверийг Дусал.нэт хангав.
Веб бүтээгч © Munkho
Динамик хөдөлгүүр болон серверийг Дусал.нэт хангав.
Тоолуур: 157374 зочин
өгүүллэг
хадаас
Жорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:
Жорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:
Subscribe to:
Posts (Atom)